Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танилцуулга 

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танилцуулга 

Эрхэм зорилго:

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дурдсан зарчмуудыг мөрдлөг болгон шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, ажилтай орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ханган ажиллаж, төрийн үйлчилгээг иргэн бүрд шуурхай хүргэх замаар дүүргийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад оршино.

Түүхэн замнал: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын харьяа Ажилчин, Найрамдал, Амгалан, Зүүн Сэлбэ, Сүхбаатар, Хоршоолол, Чингэлтэй, Толгойт, Октябрь, Төмөр замын хороодыг татан буулгаж, Сүхбаатар, Октябрь, Ажилчин, Найрамдал гэх 4 районыг байгуулсан байна. Баянгол дүүрэг нь 1965 онд Октябрийн район нэртэйгээр байгуулагдсан. Нийслэл хотод Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчин гэсэн район бий болсноор нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны үндсэн нэгж болох район түүний дотор Баянгол дүүргийн үүсэл, хөгжлийн түүх эхэлсэн билээ.

Улмаар Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөсөн 1990 оны эхээр Улаанбаатар хотын дүүргүүдийн засаг, захиргааны байгууллагуудын ажлын ачааллыг жигдлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах зорилгоор УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Улаанбаатар хотын район, хороог татан буулгах, шинээр байгуулах тухай “ 18 тоот тогтоол гарч Октябрийн районыг хоёр хуваан Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болгон шинээр зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Манай дүүрэгт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Өргөө кино театр, Улаанбаатар палас, МҮОНРТ, UBS телевиз, Төмөр замын дуу бүжгийн чуулга, МҮЭСТО зэрэг соёл, урлаг, түүх дурсгалын төвүүд байгаагаас гадна Рамада зочид буудал, Макс худалдааны төв, Гурвалжин зах зэрэг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон зах, төвүүд олноор үйл ажиллагаа явуулж байна.

Баянгол дүүрэгт 2019 жилийн эцсийн байдлаар 62976 өрхийн 225840 хүн амьдарч байна. Баянгол дүүрэгт бүртгэлтэй 13027 аж ахуй нэгж байна. Төрөлт / жилд-5656, Сургууль-48 Цэцэрлэг-112. Засаг захиргааны нэгжийн хувьд 25 хороотой.





Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.