Мэндчилгээ
Эрхэм хүндэт Баянголчууд та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтган мэндчилж байна.
Аюулгүй, тухтай, хүүхдэд ээлтэй орчинтой эрүүл боловсролтой иргэдтэй, төрийн үйлчилгээ нь хүртээмжтэй, иргэнээ дээдэлсэн дүүргийг бий болгохын төлөө сонгогч түмнийхээ итгэл найдварыг хүлээж 2020 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулж, иргэдийнхээ эрх ашгийг цаг ямагт хамгаалж ажиллах болно.
Дүүргийн ИТХ-ын Ажлын алба нь 5 хэлтэс, 79 хүний орон тооны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж нутгийн өөрөө удирдах байгууллагын залгамж халааг мэргэжлийн баг хамт олноор бүрдүүлж дүүргийн эдийн засаг, нийгмийн чадавх бололцоог нэмэгдүүлэхийн төлөө итгэлцэл, эв нэгдлийг хөгжлийн үндсээ болгон ажиллана.
Мөн 2020-2021 онд дэлхий нийтэд короновирусын цар тахал дэгдэж үүний нөлөөгөөр эдийн засагт асар том хүндрэлүүд бий болж байна. Дүүргийн удирдлагууд эдийн засгийг сэргээхээр авч хэрэгжүүлж буй засгийн газар, нийслэлийн шийдвэр, журмыг биелүүлж бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллах болно.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсаар дамжуулан бид хийж хэрэгжүүлж буй ажил, гаргаж буй бодлого шийдвэр, дүрэм журмын хэрэгжилтийн талаар тогтмол үнэн зөв мэдээллийг хүргэж байх болно.
Баянгол дүүрэгтэй хувь заяагаа холбосон иргэд та бүхний гэр бүл, үр хүүхдүүд эрүүл энх, инээд баяслаар дүүрэн байж хийж бүтээсэн бүхэн тань амжилттай, арвижин бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Баянгол дүүрэг оюунлаг бас голчлон хөгжих дүүрэг
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.СЭМЖИДМАА