Зорилтот өрхүүдэд сайжруулсан түлш тараах ажил эхэллээ
Хүйтний эрч чангарч буй энэ үед түлээ нүүрс нэн шаардлагатай иргэдэд Нийслэлийн Засаг даргын “Зорилтот өрхийг сайжруулсан түлшээр хангах тухай” захирамжийн хүрээнд өнөөдөр БГД-ийн НАЙМАН ХОРОО буюу 9,21,10,22,11,23,16,20-р хороодын зорилтот бүлгийн 275 өрхөд 3 САРЫН ХЭРЭГЦЭЭ болох 37 уут буюу 900 кг түлшийг тараах ажил эхэллээ.
Хуваарийн дагуу түлш авах өрхүүдэд урьдчилан мэдэгдэж байгаа бөгөөд иргэд ирэхдээ амны хаалт, бээлий өмсөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахих нь чухал. Түлш авахаар ирж буй 9-р хороо болон 21-р хорооны иргэд маань зөвлөмжийг сайн хэрэгжүүлж байна.