Бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж жижиг зээлийг олгож эхэллээ
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Дэлхийн банк”-ны санхүүжилтээр “Хөдөлмөрийн зах зээлийн дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ ДҮҮРГҮҮДТЭЙ ХАМТРАН хэрэгжүүлж байна.
Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн зорилго нь Хүн амын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй аж ахуй эрхлэлтийг дэмжих, зорилтот бүлгийн иргэдийн аж ахуй эрхлэх чадавхыг дээшлүүлэх замаар бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд оршино.
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд:
- Зээлийн өмнөх сургалт
- Жижиг зээл олголт
- Зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээг
үзүүлнэ.
Бичил бизнесийг эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хамрах хүрээ:
- Ажилгүй иргэн
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн
- Бичил бизнес эрхлэгч иргэн
- Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих
зорилтын хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд байж болно.
Нийт зээлдэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэй бизнес эрхлэгч байна
Жижиг зээлийг Хаан банк, Төрийн банкуудаар дамжуулан олгож байна.
- Зээлийн хэмжээ: 5-10 сая хүртэл төгрөг
- Зээлийн хугацаа: 24 сар.
- Зээлийн хүү: жилийн 11%
“Ковид-19” цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаанд зээлийн хүү жилийн 7.56%, 6 дугаар сараас эхлэн хүү 11% -ээр тооцно.
Бизнес эрхлэгчид та бүхэн дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандана уу.
Бичил бизнес эрхлэгч гэж "50.0 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, эсхүл үйлчилгээний борлууулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн байна.