Mэдээ, мэдээлэл

"Хамтдаа хайрлая" гар зургийн уралдааны шагналын эздийг тодруулж байна.

Баянгол дүүрэг дэх “Хүүхэд хамгаалах байр”-ны нээлтийн үйл ажиллагаанд зориулж, 2-10 насны хүүхдийн дунд “Хамтдаа хайрлая” гар зургийн уралдаан, 11-14 насны хүүхдийн дунд” Хамтдаа хамгаалъя” шүлгийн уралдаан, 15-18 насны хүүхдийн дунд “Хүүхдийн хүчирхийлэлгүй ирээдүйн төлөө” эсээ бичлэгийн уралдааныг тус тус зарласан.

  

         Уралдааны хүрээнд ирүүлсэн бүтээлүүдээс шагналт байрын эздийг Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тодрууллаа.

 

            Ажлын хэсэгт:

-       Төсөл, хөтөлбөр хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ф.Ш.Эдвард;

-       Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Ганбаяр                                                                                                                                                      

-   Эрх зүй дотоод хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Насанжаргал   

-       Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ                                                                                                                 

-       Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Алунгоо нар оролцлоо.

uploaded picture


Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.