Баянгол дүүргийн 2021 оны Манлайлагч 21 эмэгтэй тодорлоо
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар Баянгол дүүргийн манлайлагч эмэгтэйг шалгаруулах “Манлайлагч Эмэгтэй-2021” батламж гардуулах арга хэмжээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Уг арга хэмжээг дүүргийн Онцгой комиссын өгсөн чиг үүргийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлан дүүргийнхээ ээжүүд эмэгтэйчүүдийн манлайллыг өөрөөрөө үлгэрлэн, салбар салбарт ажил хөдөлмөр, хийж бүтээснээрээ бусдыгаа манлайлсан 21 эмэгтэйг тодруулсан.
Энэ цаг үед улсад татвараа төлж олон зуун ажлын байрыг хадгалж эрсдэлээ нуруун дээрээ үүрсэн удирдагч эмэгтэйчүүд, өөрийн биеэ үл хайрлан эрсдэл дунд эмчилгээ хийж буй улсад 30 жил ажилласан манлайлагч сувилагч, хууль сахиулахын хүнд үүргийг гүйцэтгэж буй эмэгтэй ээж цагдаа, үүрийн гэгээнээс үдэш хүртэл 20 жил ажилласан ТҮК-ийн манлайлагч эмэгтэй гээд салбар салбарын Баянгол дүүргийн 2021 оны МАНЛАЙЛАГЧ 21 ЭМЭГТЭЙ та бүхэнд дахин баяр хүргэе!
Баянгол дүүргийн Манлайлагч-21 эмэгтэй
1. Үйлдвэрийн салбарын манлайлагч эмэгтэй- Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Говь хувьцаат компанийн анхны эмэгтэй ажилтан Б.Бадамсүрэн
2. Санхүүгийн салбарын манлайлагч эмэгтэй- Баянгол Шинэ Өргөө орон нутгийн өмчит аж ахуй тохижилт үйлчилгээний газрын тооцооны нягтлан бодогч Г.Оюунчимэг
3. Баянгол дүүргийн 6 хорооны иргэн, 8 хүүхдийн эх, Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан,Алтан гадас одонт Манлайлагч эмэгтэй Ш.Төмөрхуяг
4. Эрүүл мэндийн салбарын манлайлагч эмэгтэй-Баянгол дүүргийн ахмадын эмнэлгийн эмч Ц.Даваажав
5. Соёл урлагийн салбарын манлайлагч эмэгтэй-Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын жүжигчин Б.Одончимэг
6. Санхүүгийн салбарын манлайлагч эмэгтэй -Техник импорт хувьцаат компанийн захирал Д.Ганцэцэг
7. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн салбарын манлайлагч эмэгтэй -8 хороонд байрлах "Урангоо" салоны үүсгэн байгуулагч Г.Номин-Эрдэнэ
8. Эрүүл мэндийн салбарын манлайлагч эмэгтэй- П.Н Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн сувилагч Ц.Энхтүвшин
9. Хууль зүйн салбарын манлайлагч эмэгтэй-Баянгол дүүргийн цагдаагийн 1 хэлтсийн хэсгийн байцаагч А.Анударь
10. Хүчний салбарын манлайлагч эмэгтэй-Онцгой байдлын бичиг хэрэг архивын тасгийн эрхлэгч Э. Нандинцэцэг
11. Боловсролын салбарын манлайлагч эмэгтэй-Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн багш С.Нарангэрэл
12. Жижиг дунд үйлдвэрлэл,бизнесийн салбарын манлайлагч эмэгтэй- “Мөнхдөл-Од” ХХК-г үүсгэн байгуулагч Д.Эрдэнэчимэг
13. Баянгол Шинэ Өргөө орон нутгийн өмчит аж ахуй тохижилт үйлчилгээний газрын манлайлагч эмэгтэй Н.Батдэлгэр
14. Боловсролын салбарын манлайлагч эмэгтэй- Баянгол дүүргийн боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярсайхан
15. Санхүү банкны салбарын манлайлагч эмэгтэй-Баянгол дүүргийн татварын хэлтсийн жижиг татвар төлөгчидтэй харилцах тасгийн дарга Г.Алтанзагас
16. Боловсролын салбарын манлайлагч эмэгтэй-164-р цэцэрлэгийн багш арга зүйч Н.Намжилмаа
17. Жижиг дунд үйлдвэрлэл,бизнессийн салбарын манлайлагч эмэгтэй -Ла-Санте эмнэлгийг үүсгэн байгуулагч З.Болормаа
18. Боловсролын салбарын манлайлагч эмэгтэй-Барилга технологийн политехник коллеж болон Норовлин бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Б.Мөнхзул
19. Жижиг дунд үйлдвэрлэл,бизнесийн салбарын манлайлагч эмэгтэй- “Баянгол худалдааны төв”-ийн үүсгэн байгуулагч Х.Оюунчимэг
20. Хүнс хөдөө аж ахуйн салбарын манлайлагч эмэгтэй-Мах Маркет ххк-д ерөнхий технологич Л.Энхтуяа
21. Жижиг дунд үйлдвэрлэл,бизнесийн салбарын манлайлагч эмэгтэй -Санхүүч Ж.Нарантуяа нар тодорлоо.
.