Mэдээ, мэдээлэл

Түр хамгаалах байранд ирсэн хүүхэд багачуудыг сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх боломжийг олгон тохижууллаа.

Түр хамгаалах байранд ирсэн хүүхэд багачуудыг сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх боломжийг олгон тохижууллаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/02 дугаар “Хүүхэд хамгаалах түр байр” байгуулах тухай тогтоолыг батлан 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр тус байрыг олон улсын стандартартад нийцүүлэн тохижуулж ашиглалтад оруулсан билээ.

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн хамт олон тус байрны сургалтын өрөөг өөрсдийн багш, ажилчдын сайхан сэтгэлээр түр хамгаалах байранд ирсэн хүүхэд багачуудыг уйдах завгүй, сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх боломжийг олгон тохижуулж өглөө.

Түр хамгаалах байранд хүүхэд айх айдасгүй хамгаалагдах төдийгүй сурч хөгжих бөгөөд энэхүү үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа болон нийт цэцэрлэгийн багш, ажилтан албан хаагчид та бүхэнд гүн талархал илэрхийлье.

 

Хүүхдийн төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

uploaded picture uploaded pictureuploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.