ХОРООДЫН АЛБАН ХААГЧДАД ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Баянгол дүүрэг 2021 оныг “Сахилга хариуцлагыг сайжруулах жил“ болгон зарлаад байнаЭнэ хүрээнд хороодын албан хаагчдад хууль тогтоомж сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлж өнөөдөр 25 хорооны Засаг даргын Албан үүргийн түр орлон гүйцэтгэгч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтын эхэнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа короновирусын цар тахлын нөлөөллөөр нийгэм эдийн засагт тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн үйлчилгээний анхан шатны нэгж хороо тэнд ажиллаж буй албан хаагчид илүү сэтгэл зүтгэлтэй ажиллах нэн шаардлагатай гэдгийг онцолж, төрийн алба хаагч бүрийг хариуцлагатай ажиллахыг уриалав. Сургалтаар Нутгийн удирдлагын эрх зүйн орчны шинэтгэлийн тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэринй нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүний агуулга, онцлог зохицуулалт, холбогдох бусад хууль тогтоомжийг танилцуулсан юм. Мөн энэ үеэр Хөдөлмөрийн эрх зүй, Мэдээлэл технологийн ерөнхий ойлголт сэдвээр сургалт үргэлжилж хороодын үйл ажиллагаа ажлын ололт, тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх гарц цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон үр дүнтэй сургалт боллоо.