Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ 100 ХУВИЙН ИРЦТЭЙ ЦАХИМААР АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ 100 ХУВИЙН ИРЦТЭЙ ЦАХИМААР АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний задаргаа батлах тухай Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар

Төрийн одон медаль, шагналд тодорхойлох тухай Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Нарангэрэл нар тус тус танилцуулж холбогдох тогтоол шийдвэрүүдийг батлав.

Мөн хуралдааны үеэр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, Иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын веб болон “Цахим Баянгол” аппликейшн танилцуулга Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Судалгаа дүн шинжилгээний хэлтсийн Ахлах мэргэжилтэн Р.Ганбаяр нар танилцууллаа.

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Н.Энхчимэг Төлөөлөгчдийн урамшуулал нэмэх тухай санал гаргалаа.  

uploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.