НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР БҮРЭН ДЭМЖИГДЛЭЭ
үүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нийслэлийн эрх зүйн
байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргийн нутгийн удирдлагын
байгууллага, иргэд, аж ахуйн нэгжээс цахимаар санал авч, хэлэлцүүлэг зохион
байгуулах ажил ийнхүү эхэлж байгааг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга Б.Сэмжидмаа мэдэгдлээ.
Улаанбаатар
хотын иргэдийн аж амьдралтай холбоотой уг хуулийг 1994 онд баталж, өнгөрсөн
хугацаанд нэг удаа өөрчлөлт оруулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хууль болон
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн
баталсан нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл
болсон. Түүнчлэн нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх,
чиг үүргийг тус хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хууль
нь уялдаа муу, заалт нь давхардсан зэрэг учир дутагдалтай.
Өргөн
барьсан хуулийн төсөл долоон бүлэг, 46 зүйлтэй. Төсөлд хуулийн үйлчлэх хүрээ,
нийслэлийн зохион байгуулалтын үндэслэл, хотыг хөгжүүлэх бодлого, хотын
онцлогтой холбоотой харилцааг өргөтгөж, эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой
харилцааг нарийвчлан тусгажээ.
Мөн Нийслэл нь нийслэл хотын тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгасан байна. Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд нийслэл өөрийн хөрөнгөд үндэслэн үнэт цаас гаргах, төсвийн орлого болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар тодорхой заалтуудыг холбогдох бусад хуульд нийцүүлэн тусгасан аж. Ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажил хэрэгжүүлэх журмыг Нийслэлийн ИТХ-аар батлуулах зохицуулалт хийжээ.
Нийслэлийн
дагуул хот, хаяа тосгоны асуудлыг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар
зохицуулах шаардлагатай. Одоогийн хуулиар эл харилцааг нарийн зохицуулаагүй
байдаг. Тэгвэл шинэчилсэн найруулгын төсөлд дагуул хот, хаяа тосгон, түүний
удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааны эрх зүйн үндсийг
тусгасан байна.
Цар
тахлын дэгдэлттэй холбоотойгоор хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авах ажлыг
цахимаар явуулна. Нийслэл хотын хэтийн хөгжил, хөгжлийн цаашдын чиг хандлага,
өөрсдийн аж амьдралтай нягт холбогдох НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН
ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ-д иргэд, хуулийн этгээд Та бүхэн саналаа идэвхтэй
өгөх боломжтой юм.
Саналыг
2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хүртэл info@citycouncil.mn и-мэйл
хаягаар хүлээж авна. Мөн харьяа
дүүргийнхээ ИТХ хурал, хорооны Иргэний тамхимаар дамжуулан Та саналаа өгөх
боломжтой. Холбогдох бусад мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны 70119921
дугаараас лавлана уу.
Нийслэлийн
эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, санал өгөх хуудсыг
дороос татаж авч, харна уу.
https://wetransfer.com/.../39cf793210ca45a437c9.../66a0dd...