Сонин сайхан

МОНГОЛ УЛСЫН ЦОЛ ХҮРТЭЭХ, ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЦОЛ ХҮРТЭЭХ, ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ЖУРМЫН ТУХАЙ

Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх, уламжлах, өрган мэдүүлэх, хүлээн авч судлах, шийдвэрлэх, шагнал гардуулах, цолны тэмдэг, одон, медалийн үнэмлэхийг нөхөн, сольж олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмын дагуу зохицуулахаар журамласан байна. Харин Монгол Улсын төрийн шагнал, цэргийн болон дипломат цол, “Алдарт эх I”, “Алдарт эх II” одон, ойн медаль зэрэгт нэр дэвшүүлэх, өргөн мэдүүлэх нь энэхүү журамд хамаарахгүй хэмээн зохицуулсан байна. 

Монгол улсын одон медалиар шагнуулах хүнийг өргөн мэдүүлэхдээ тухайн хүний тодорхойлолт, анкет зэргийг хавсарган мэдүүлнэ. Үүнд: тухайн хүний овог, нэртөрсөн онхүйстөрсөн аймагсумхотодоогийн харьяалалнийгмийн байдалрегистрийн дугаар, боловсролажилладаг салбармэргэжилурьд болон одоо ажиллаж байгаа газар зэргийг тодорхой тусгана. Ажлын байдлыг тусгахдаа дорхи хүснэгтийн дагуу бөглөнө.                                                                                                                                              

Ажлын газрын нэр

Хугацаа

Эрхэлсэн ажил

1.

 

 

 

2.

 

 

 

Мөн Монгол улсын цол, одон, медалиудаар шагнагдаж байсан эсэхийг нарийвчлан тусгана. Үүнд: ямар цолодонмедалиудаар хэдэн онд шагнагдажхүртэж байсныг дор заасан хүснэгтийн дагуу бөглөж ирүүлнэ.  

Шагналын нэр

Хэдэн онд

 

 

 

Монгол Улсын иргэдийн оюуны бүтээлийг төрөөс шалгаруулан үнэлж Монгол Улсын төрийн шагнал хүртээх харилцааг Монгол Улсын Төрийн шагналын дүрмээр зохицуулдаг.  дүрмээр зохицуулна. Энэхүү дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар шинэчлэн баталсан байна.

                                                                                                                              МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛЫН ДҮРЭМ”- ИЙН ТУХАЙ

    Төрийн шагналыг шинжлэх ухаантанин мэдэхүйн шинэ онцгой  туурвиланхдагч шинэ техниктехнологиурлагутга зохиолын шилдэг гарамгай бүтээлд хүртээдэг. Нэр дэвшиж буй бүтээлийн болон зохиогчийн эрх зохих журмын дагуу баталгаажсан бөгөөд тухайн бүтээл нь салбарын мэргэжилтнүүд болон олон нийтийн хүртээл болж, дотоод гадаадад үнэлэгдсэн байна. Мөн Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан бүтээл байх шаардлагыг хангана.

Үүнээс гадна төрийн шагналд нэр дэвшиж буй бүтээл нь урьд өмнө зохиогчийн хөдөлмөрийг үнэлж төрөөс олгосон шагналд хамрагдаагүй шинэ, шинэчилсэн бүтээл байх бөгөөд энэхүү улсын алдар цол хүртээсэн хөдөлмөрийн үнэлгээнд орсон бүтээлийг дахин төрийн шагналд нэр дэвшүүлэхгүй.

Хэрэв хамтын бүтээл нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн нь тухайн бүтээлийг туурвихад  голлох үүрэгтэй оролцсон 3 хүртэл хүнтэй байх шаардлагатай. Гэхдээ салбарын бүтээлийн онцлогоос хамаарч бүрэлдэхүүн нь 5 хүртэл хүн байж болдог. Эдгээр тохиолдолд нэр дэвшиж буй хамтын бүтээлийн зохиогчдын бүрэлдэхүүний тоооролцоог бусад оролцогчид нь зөвшөөрч тодорхойлон баталгаажуулсан байна.

Монгол Улсын төрийн шагналыг нэг жилд шижлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбар тус бүрээс нэг буюу нийт хүртэл бүтээлд хүртээж болдог. Нэг онцлогийг дурдвал төр ёсны түүхт тэгш ойн жил төрийн шагнал олгох бүтээлийн тоог нэмэгдүүлж болдог бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн тааллаар шийдвэрлэдэг.

Төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлийг дор дурдсан зохих баримт бичгүүдийн хамт тухайн оны 11 дүгээр сарын 1-ний дотор Оюуны өмчийн газарт хүргүүлнэ. Оюуны өмчийн газар баримт бичгийн бүрдлийг шалгаж үзээд, бүтээлд тодорхойлолт гаргаж ажлын 10 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлнэ. Үүнд:

1. Материал хүргүүлэх тэхай нэр дэвшигчийн ажилладаг байгууллага, газрын албан тоот;

2. Нэр дэвшигчийн анкет;

3. Нэр дэвшигчийн ажил байдлын тодорхойлолт;

4. Нэр дэвшсэн бүтээл, бүтээлийн тодорхойлолт, танилцуулга / оюуны үнэ цэнэ, шинэлэг санаа, сэдэв ойролцоо бусад бүтээлээс юугаараа давуу, ач холбогдол, практик үр өгөөж, эдийн засгийн тооцоо, хамрах хүрээ, чанар, хүртэц, нөлөө г. м/;

5. Нэр дэвшсэн бүтээл гадаад, дотоодод үнэлэгдсэн байдал;

6. Нэр дэвшсэн газрын тогтоол

7.Бүтээлийг шат шатанд хэлэлцсэн хуралдааны бүрэн тэмдэглэл, саналын хуудсыг битүүмжилсэн дагалдуулсан тооллогын комиссын тогтоол;

8. Тухайн салбар хариуцсан сайдын зөвлөлийн хуралдаанаас гаргасан санал, дүгнэлт ( хуралдааны тэмдэглэл, үндэслэл, үр ашгийн тооцоо зэргийг хавсаргаж болно);

9.Нэр дэвшигчийн бусад бүтээлийн жагсаалт;

10.Хэрэглэгч, сонирхогч байгууллага, хүмүүсийн санал, шүүмж;

11.Холбогдох бусад баримт бичиг / шинэ бүтээлийн гэрчилгээ, эрдмийн зэрэг, цолны үнэмлэхийн хуулбар г. м /

Хэрэв сонгон шалгаруулах хуралдаанаар хэлэлцэгдээд зохих саналын дэмжлэг авч чадаагүй бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газраас бүтээлийг буцаасан бол 2 жилээс доошгүй хугацаа өнгөрсний дараа дахин нэг удаа дэвшүүлж болно.

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛЫН ТОО, ХЭМЖЭЭ, ДАВТАМЖИЙН ТУХАЙД

Төрийн дээд шагналыг дор дурдсан хязгаарын дотор олгоно. Үүнд:

  • Монгол Улсын баатар цолыг 5 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;
  • Улсын эрдэнэ цолыг жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;
  • Чингис хаан одонг жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;
  • Монгол Улсын Төрийн соёрхолт цолыг жилд 5 хүртэл хүнд;
  • Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэл хүнд;                               
  • Эрдэнийн очир одонг жилд 200 хүртэл хүнд;
  • Алтан гадас одонг жилд 2000 хүртэл хүнд;
  • Цэргийн гавьяа одонг жилд 500 хүртэл хүнд тус тус олгоно.

Дээр дурдсанаас бусад төрийн дээд шагналын тоо хэмжээг тухайн жилийн онцлогтой уялдуулан, зохист харьцааг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр тогтоодог байна.

Төрийн дээд шагналын тоо хэмжээ тухайн жилийн онцлогоос хамааран хэтрэх шаардлага үүсвэл Монгол Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

 

Ашигласан эх сурвалж:

http://president.mn/content/11791 /төрийн шагналын тухай хууль/

http://www.legalinfo.mn/annex/details/66?lawid=751 /дүрэм/

http://www.legalinfo.mn/annex/details/98?lawid=821 /журам/

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.