Өнөөдөр Дэлхийн номын өдөр тохиож байна
"Дэлхийн номын өдөр"-ийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. НҮБ-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай бөгөөд өнөөдөр тэрхүү өдөр тохиож байна.
Цар тахлын хүрээ нэмэгдсэн ээдрээтэй цаг үе газар бүрт тохиолдсон байгаа ч, энэ нь та бидний суралцах, танин мэдэх хүсэл, өөрсдийгөө хөгжүүлэх ирмүүн сэтгэлийг дарж чадахгүй юм.
Хүн бүр хүүхдүүдээ номонд дурлуулж, мэдлэгт нь хөрөнгө оруулалт хийж түүчээлэн мэдлэгт суурилсан Монгол ирээдүйг бүтээгээрэй.