ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагт
100 хувийн ирцтэй, цахим хэлбэрээр зохион байгуулагдаж тэргүүлэгчид дараах
асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд: Баянгол дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар тогтоолын хавсралтад
өөрчлөлт оруулах тухай асуудлыг Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн
даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Мандалмаа, Баянгол дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн ээлжит хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай,
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 44
дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал нар тус тус танилцуулсан.
Мөн тодорхой салбарын төлөөллийг
Төрийн одон медаль, шагналд тодорхойлох тухай Засаг даргын Тамгын газрын Төрийн
захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг нэмэлтээр танилцуулж, хурлаас
дээрх асуудлуудтай холбогдуулан тогтоол шийдвэрүүд гаргалаа.
Хурлын төгсгөлд дүүргийн Онцгой комиссын дэд дарга Ж.Наранмандах Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахалтай холбоотой цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл хийсэн юм.