Mэдээ, мэдээлэл

ОНЦГОЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БУЙ АЛБА ХААГЧДЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙГ ХҮНДЭТГЭН ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

ОНЦГОЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БУЙ АЛБА ХААГЧДЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙГ ХҮНДЭТГЭН ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА
Баянгол дүүргийн Онцгой комиссын дэд дарга Ж.Наранмандах өнөөдөр Тэргүүлэгчдийн ээлжит хуралд дараах мэдээллийг танилцууллаа. Тэрээр "Дүүргийн хэмжээнд Коронавируст халдварын батлагдсан тохиолдол нийт 4073, нас барсан тохиолдол 4, гэрийн ажиглалтад ойрын хавьтлын 2251 иргэнийг хянаж байна. Коронавируст /Ковид-19/ халдвартай тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дүүргийн хэмжээнд 06:00-14:00 цагт 77 чиглэлд явган эргүүлийн 201 алба хаагч, 9 чиглэлд авто эргүүлд 18 алба хаагч, 14:00-22:00 цагт 69 чиглэлд явган эргүүлийн 148 алба хаагч ажиллаж байгаа бол, 22:00-06:00 цагт “Эмзэг цэг-Хяналт шалгалт” арга хэмжээний хүрээнд 14 алба хаагч 7 чиглэлд эргүүл хийж байна. Тусгаарлан ажиглах байранд дүүргийн 468 иргэн байгаа бөгөөд хэв журмын хамгаалалтад 8 алба хаагч хяналтын үүрэг гүйцэтгэж байна. Нийт 12 эх үүсвэрээс 5005 ХҮНСНИЙ БАГЦ /ширхэгээр/ 275 шуудай сайжруулсан шахмал түлшийг зайлшгүй шаардлагатай өрхөд олгон, нийт 4982 зорилтот өрхөд тусламж хүргэсэн. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 688 аж ахуйн нэгж байгууллагуудад, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газар, дүүргийн 25-н хороодын ажлын алба хамтран хяналт шалгалт зохион байгуулж 140 зөрчил илэрсний дагуу холбогдох чиглэлээр зөвлөгөө өгч, зөрчлийг тухай бүрт нь арилгууллаа. Дүүргийн хэмжээнд нийтийн зориулалттай 499 орон сууцны 803 орц 363,916 м2 талбай, СӨХ-доос 756 орон сууцны 1360 орц, дундын өмчлөлийн 888.749 м2 талбайд тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийсээр байна" хэмээн мэдээллээ. Цар тахлын эсрэг төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд, эмч эмнэлгийн ажилтнууд, төрийн албан хаагчид боломжит бүхий л хүчин чадлаар хичээн ажиллаж байгаа юм. Иймд иргэд, та бүхэн онцын шаардлагагүй бол олон нийтийн газарт зорчихгүй гэр гэртээ байж, халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлан эрүүл мэндийнхээ төлөө иргэний үүргээ биелүүлж хамтран ажиллахыг уриалж байна.



uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.