Mэдээ, мэдээлэл

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.
"1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон зарлаж 1994 оноос тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг өдөр юм. Энэ жилийн хувьд ЮНЕСКО-гоос “Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө” уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж байна."
Сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхэндээ хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе ээ.
Үг нь үнэн, үзэг нь хурц байх болтугай.
uploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.