Mэдээ, мэдээлэл

Олон улсын сувилагчдын өдрийн мэндчилгээ

Олон улсын сувилагчдын өдрийн мэндчилгээ

Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн мэргэжилтнүүдийн 23.4 хувийг сувилагч, 3.5 хувийг бага эмч, 3.5 хувийг эм найруулагчид эзэлж, нийт 13.112 сувилагч, мэргэжилтэний 46,3 хувь нь дипломын, 47.8 хувь нь бакалаврын боловсролтой, 20,4 хувь нь ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй, боловсролын докторын зэрэгтэй 15, магистрын зэрэгтэй 171 сувилагч, мэргэжилтэн ажиллаж байна.
Нийт эмнэлгийн мэргэжилтнүүдийн 81.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд сувилагчдын тоо жил бүр 400-500-аар, эх баригчдын тоо 40 орчмоор тус тус нэмэгдэж байгаа бөгөөд сувилахуйн салбарт янз бүрийн хугацаагаар мэргэшүүлэн бэлтгэсэн 780 гаруй хүн туслах сувилагчаар ажиллаж байгаа аж.
Сүүлийн хоёр жил шахам хугацаанд дэлхий нийтээрээ коронавируст халдварын цар тахалын нөхцөлд ажиллаж, амьдарч, 5 дугаар сарын 11-ний байдлаар дэлхийн 226 улсад коронавируст халдвар тархаж, өвчилсөн иргэдийн тоо 155,7 саяд хүрч, 3,2 сая хүн нас барж, түүний дотор Монгол Улсад 45,936 тохиолдол бүртгэгдэж, 179 хүн нас барж, энэхүү халуун цэгт амь нас, эрүүл мэнд, эцэг эх, гэр бүл, хайртай бүхнээ умартан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, мятрашгүй их тэвчээр, зориг гарган манлайлан зүтгэж байгаа эрүүл мэндийн ажилтан Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд дэлхийн хэмжээнд 129,0 сая хүн, Монгол Улсын хэмжээнд 34,230 хүн эдгэрч хэвийн амьдралд шилжээд байна. Халуун цэгт өдөр бүр дайчлагдан ажиллаж байгаа 56 мянга гаруй эмнэлгийн мэргэжилтэн, 13,112 сувилагчдын маань хичээл зүтгэл, эрдэм мэдлэгийн үр дүн билээ. 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь 399 эмч мэргэжилтэнтэйгээс 153 нь эмнэлгийн тусгай мэргэжилтэн сувилагч ажилладаг. Дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй "Цагаан нөмрөгт баатрууд"-даа олон улсын сувилагчдын өдрийн мэнд дэвшүүлье!

uploaded picture



Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.