ТАТВАР ТӨЛӨГЧИДДӨӨ БАЯРЛАЛАА
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монголын Татварын алба жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт "ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД"-ийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн 22 дахь удаагийн "ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД-2021" арга хэмжээ 5 дугаар сарын 10-наас 14-ний хооронд "Таны төлсөн татвар Тахлыг давах дэм" уриан дор Цахимаар зохион байгуулагдаж байна. Хүнд хэцүү цагт ард түмний эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж татвараа төлсөн иргэд ,аж ахуй нь нэгжүддээ Татвар төлөгч Та бүхэндээ баярлалаа.