ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
Үүнд: Тодорхой салбарын төлөөллийг Төрийн одон медаль, шагналд тодорхойлох тухай Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг, Ажлын албаны дотоод асуудлаар Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал нар тус тус танилцуулж, хурлаас дээрх асуудлуудтай холбогдуулан тогтоол шийдвэрүүд гаргав.
Хурлын үеэр тэргүүлэгч Д.Мөнхбаатар Баянгол дүүргийн 1, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Раднаабазарын гудамжаас Баянгол дүүргийн шүүхийн хойд талаар баруун тийш П.Жасрайн гудамж хүртэлх 980м гудамжийг Н.Цэрэнноровын нэрэмжит болгох хүсэлт удаа дараа ирж байгаа асуудлыг оруулж санал нэгтэйгээр дэмжлээ.