Mэдээ, мэдээлэл

"ХҮН БА БАЙГАЛЬ" ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан "Хүн ба байгаль" сошиал уралдааны дүн гарч шагналыг гардуулах арга хэмжээ боллоо.
Тус уралдаанд идэвхтэй хамрагдаж, бусдыгаа манлайлан уриалж, өөрсдийн дуу хоолойг олон нийтэд түгээн эх дэлхийгээ хайрлах арга хэмжээнд оролцсон бүх хүүхэд багачууддаа талархал илэрхийлье.
Шилдэг бүтээлийг хүргэе.
ХҮН БА БАЙГАЛЬ
Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй хүрээлэн буй орчноо цэвэрхэн байлгахыг хэлнэ. Сүүлийн үед бидний эргэн тойронд бохирдол хог ихтэй байгааг анзаарсан. Ээж, аав маань агаарын бохирдол, хөрсний бохирдол гэж их ярьдаг. Энэ бүгд бидний өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдгийг сая л би ойлголоо. Жишээ нь: Хогоо ил задгай хаях, усаа гамгүй хэрэглэх, ил бие засах, тамхи татах гээд маш олон буруутай үйлдэл хийдэг. Бохирдлыг буруулахад хүүхэд бидний оролцоо маш чухал. Хогоо хогын саванд хаях, усаа зөв гамтай хэрэглэнэ, мод тарих, амьтдыг хайрлах гэх мэт энгийн зүйлсээс эхэлдэг. Эрүүл аюулгүй орчинд хичээлдээ явж найзуудтайгаа сайхан цагийг өнгөрөөхийн тулд хандлагаа өөрчилцгөөе. Эх дэлхийгээ хайрлая. Ковидгүй зун, маскгүй ирээдүйн төлөө хүрээлэн буй орчноо цэвэр байлгацгаая. Хүн ба байгаль салшгүй холбоотой.
Зохион бичлэг бичсэн:
БГД-ийн Эрдмийн-Ундраа цогцолбор сургуулийн 5-3 ангийн

сурагч Б.Үүрийнцолмон 11 настайuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.