САЛБАРТАА ОЛОН ЖИЛ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН ИРГЭД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Баянгол дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
төрийн дээд одон, медаль хүртсэн зарим иргэдэд шагналыг
гардууллаа.
Тэрээр “Энэ сайхан өдөр төрийн дээд "Алтан гадас" одонгоор шагнуулж буй та бүхэндээ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нийт Баянголчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье” гэв.
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрдөө үнэлүүлэн шагнал хүртсэн иргэддээ баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!