ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТСЭН ИРГЭДДЭЭ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Зуны дунд хөх морин сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдэд төрийн дээд одон, медалийг гардуулж өглөө.Энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн яамны харъяа Хүүхдийн төв сувиллын ЭМ-ийн тусламж үйлчилгээний чанар, дотоод хяналтын албаны дарга Ө.Хүрэлтогтох “Алтан гадас” одон, Боловсролын салбараас ахмад багш А.Оюун “Алтан гадас” одон, Худалдаа, үйлчилгээний салбарын ахмад ажилтан Ц.Адъяа “Алтан гадас” одон тус тус хүртсэн бол 70-р сургуулийн багш Ц.Тунгалаг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан юм.