Хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажиллаж, ажил үйлс, хөдөлмөр бүтээлээрээ салбар салбартаа манлайлсан эрхмүүдэд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа төрийн дээд одон медаль гардууллаа.
Д.Маналжав нь Улсад 29 жил ажилласан ба Монгол Улсын хүнсний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн
төрийн дээд одон медаль “Алтан Гадас” одонгоор шагнав.
С.Гриш нь Улсад 40 жил ажилласан ба Монгол
Улсын аж үйлдвэрийн салбарт хувь нэмэр оруулсныг үнэлж “Алтан
гадас” одонгоор шагнав.
С.Энхмөрөн нь улсад 10 гаруй жил ажилласан ба ажиллах хугацаандаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрэн
сурвалжлах албанд үр бүтээлтэй ажиллаж байгаа залуу боловсон хүчин.
С.Энхмөрөнгийн төрийн албаны нэр хүндийг эрхэмлэж, ёс зүйтэй ажиллаж байгааг
үнэлэн төрийн дээд одон медаль “Алтан Гадас” одонгоор шагнав.
И. Мөнхцэцэг нь 1993
оноос хойш улсад 28 жил ажилласан ба БГД-ийн татварын хэлтэст 15 жил,
Татварын ерөнхий газарт 4 жил тус тус ажиллаж, ажиллаж байх хугацаандаа улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх, татварын хууль
тогтоомжийг хэрэгжүүлэхэд хамт олноо амжилттай удирдан зохион байгуулж
ажилладаг бөгөөд
Хувь хүний орлогын
албан татвартай холбоотой журам, маягтын төслийг гарган хэлэлцүүлэн батлуулах ажлыг гардан гүйцэтгэж үр
бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж төрийн дээд одон медаль
“Алтан Гадас” одонгоор шагнав.
П.Болдбаатар нь улсад 36 жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, төрийн дээд одон медаль “Алтан Гадас” одонгоор шагнав.
Б.Энхжаргал нь улсад 35 жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, төрийн дээд одон медаль “Алтан Гадас” одонгоор шагнав.
Л.Цэрэндолгор нь улсад 32 жил үр дүнтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн
хүндэт” медалиар шагнав.
Г.Чинбат нь
улсад 31-дэх жил ажиллаж байгаа ба барилгын салбарт гаргасан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, төрийн дээд
шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнав.
Т.Итгэл нь Улсад 16 жил ажиллаж байсан ба одоо Эм Жэй Партнерс ХХК-нд борлуулалтын менежер, борлуулалт маркетингийн хэсгийн ахлах менежерээр ажиллаж байгаа залуу боловсон хүчин юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, төрийн дээд шагнал
“Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнав.