ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БИЕЛЭЛТ 92 ХУВЬТАЙ БАЙНА
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр хуралдлаа.
Хурлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа удирдан явуулж, төлөвлөгөөний 9 зүйл, 73 хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлийн гишүүд танилцуулав.
Цаашид Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аливаа гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож түүнийг арилгахад чиглэсэн ажлууд Улс, нийслэлийн хэмжээнд #Жишиг болохуйц хууль, хяналтын байгууллагын алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа техник хэрэгслийн хангамжид онцгой анхааран ажиллана гэдгийг онцолж 2021 оны хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 92 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэлээ.
Цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл
Улсын хэмжээнд анхны Жишиг “Хамгаалах байр” –ыг шинээр байгуулсан. Тус хамгаалах байраар эхний хагас жилийн байдлаар 51 хүүхэд үйлчлүүлж, холбон зуучлах туслалцаа, үйлчилгээ хүргэж ажилласан байна.
Энэ оны эхний хагас жлийн байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг 34 бүртгэгдсэн бол урьд оны мөн үетэй харьцуулбал 26 буюу 43.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан хэрэгцээнд ашиглах дрон, энгэрийн камер дагалдах хэрэгсэл, энгэрийн камерын бичлэг хуулж хадгалах төхөөрөмж, гар станц, станцын батерей, 55 инч Led дэлгэц зэрэг нийт 29,990,000 төгрөгийн үнэ бүхий техник, тусгай хэрэгслээр хангаж алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадлаа.
Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах, иргэдийг аюулгүй түргэн шуурхай зорчуулах чиглэлээр хяналтын камерын төв сервертэй #Анхны дүүрэг боллоо. Дүүргийн нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах,иргэдийг аюулгүй түргэн шуурхай зорчуулах чиглэлээр Замын цагдаагийн хэлтсийн байрны жижүүрийн хэсэгт камерын хяналтын хэсгийг байгуулан Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтэс дээр хэрэглэгдэж буй серверээс дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнийг шилэн кабелийн тусламжтайгаар салаалан хянах зохицуулалт хийгдэж байна.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг 2021 оны эхний хагас жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт гэмт хэрэг, ослын шинжтэй дуудлага мэдээлэл 2966 буюу -24,9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 906 буюу -32,5, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 15 буюу -11,8, ослын улмаас хүн гэмтсэн 46 буюу -31,3, ослын улмаас нас баралт 2 дахин буурч, эд материалын хохиролтой осол 860 буюу -32,6 хувиар буурчээ.