Mэдээ, мэдээлэл

ХОРОО БҮР КАМЕРИЙН УДИРДЛАГЫН ТӨВТЭЙ БОЛНО

ХОРОО БҮР КАМЕРИЙН УДИРДЛАГЫН ТӨВТЭЙ БОЛНО

uploaded pictureӨнөөөдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга нар дүүргийн хэмжээнд гэмт хэрэг ихээр гардаг 9, 10, 11, 21, 22 дугаар гэр хороодод эхний удаа #Ухаалаг камер хүлээлгэн өглөө.

Ингэснээр нийтийн эзэмшлийн гудамж талбайд гардаг гэмт хэрэг, зөрчлүүдийг багасгаж, цаашлаад байршлыг бүрэн хянах боломж бүрдэж, нийслэлийн хэмжээнд анх удаа хороо бүр камерийн удирдлагын төвтэй болж байна.
Энэхүү ухаалаг камер нь хаанаас ч удирдах боломжтой, нарны зайгаар цэнэглэдэг, байгальд ээлтэй, технологийн дэвшилтэд шаардлага хангасан өнгө үзэмж, багтаамж сайтай, 360 градус дээш доош эргэлттэй, өдөр, шөнийн аль ч үед бүх төрлийн төхөөрөмжнөөс хянах, удирдах, дуу дамжуулах, бичлэг хийх, SD картанд бичлэгээ хадгалах боломжтой юм.
uploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.