Mэдээ, мэдээлэл

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
uploaded pictureuploaded pictureДүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 15:00 цагт 100 хувийн ирцтэйгээр цахим, танхим хосолж зохион байгуулагдлаа. Хурлаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол улсын Төрийн дээд шагналд уламжлах тухай, Хурлын тов батлах тухай болон тодорхой асуудлуудыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргав. Хуралдааны төгсгөлд Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед бид #Сэтгэлээрээ_эмчилье аяныг санаачлан эхлүүлж Ковид-19 өвчний халдвар авч, халдварын эсрэг эмийг цаг алдалгүй хэрэглэж чадахгүй байгаа нэгэндээ зориулж эмчилгээний багц өгөхөөр нэг өдрийн цалин болох нийт 3,000,000 /гурван сая төгрөг/-ийг хандивлаж байна. Тэргүүлэгчид нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа.

uploaded pictureuploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.