Mэдээ, мэдээлэл

ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, төлөөлөгч Э.Миеэгомбо, Б.Ууганцэцэг нар Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийн төрийн дээд одон болон салбар яамдын шагналыг гардуулав.
Алтан гадас одонгоор
1. Ваанчигийн Доржсүрэн /Боловсролын салбарт тасралтгүй 39 жил/
2. Балганы Дармадбайвий /Гамшгаас хамгаалах улсын албаны салбарт тасралтгүй 37 жил/
3. Дамбын Гүрбазар /Байгаль орчин, эрчимжсэн мал аж ахуйн салбарт тасралтгүй 35 жил/
4. Лэгдэнгийн Туяа /Спорт, Боловсролын салбарт тасралтгүй 35 жил/
Үйлдвэр худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан цолоор
1. Бат-Очирын Эрдэнэтуяа Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартаа тасралтгүй 31 жил үр бүтээлтэй ажиллаж Урт цагаан ХХК-ны оёдол, оёдлын технологид үнэтэй хувь нэмрээ оруулсан
2. Гомбосүрэнгийн Баянмөнх Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартаа тасралтгүй 31 жил үр бүтээлтэй ажиллаж
Үйлдвэр худалдаа, үйлчилгээний “Хүндэт жуух бичиг”-ээр
1. Жанцансамбуугийн Эрдэнэцэцэг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартаа тасралтгүй 31 жил үр бүтээлтэй ажиллаж
Барилга хот байгуулалтын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр
1. Дондовын Батбаяр Барилгын салбарт тасралтгүй 20 жил
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүндэт жуух бичиг-ээр
1. Чимэдбальдарын Лхамноржин Нийгмийн хамгааллын салбарт тасралтгүй 25 жил ажилласан
Нийслэлийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр
Нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй ажиллаж буй Жанцансамбуугийн Эрдэнэцэцэг нар тус тус шагнагдлаа.
Шагнал гардсан нийт иргэддээ эрүүл энх, сайн сайхныг хүсье.
uploaded picture
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.