СЭТГЭЛЭЭРЭЭ ЭМЧИЛЬЕ ХАНДИВ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД ХҮРСЭЭР БАЙНА
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас санаачлан #Сэтгэлээрээ_эмчилье аян зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү аяны хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэн, төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд нэгдэж байгаад ТАЛАРХАЛ нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Энэ удаа Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага, Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм байгууллагаас

Арбивир эм 500

Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 3

Хамгаалалтын халаад 700

Хамгаалах хувцас 200

Хамгаалах бээлий 200

Хамгаалах малгай 250

Автомаск ариутгалын төхөөрөмж 2

Ор хөнжлийн даавуу 80

Хөнжил 80

Гудас 80

И95 маск 250 ширхэг нийт 25 сая төгрөгний үнэ бүхий эд материалын тусламж хандив өргөснийг өнөөдөр дүүргийнхээ Эрүүл мэндийн төв болон 25 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө.
Сэтгэл зүрхээрээ нэгдэж хандив өргөсөөр байгаа та бүхэндээ маш их баярлалаа.