Mэдээ, мэдээлэл

СЭТГЭЛЭЭРЭЭ ЭМЧИЛЬЕ ХАНДИВ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЛЭЭ

СЭТГЭЛЭЭРЭЭ ЭМЧИЛЬЕ ХАНДИВ  УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЛЭЭ
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан хаагчид “#Сэтгэлээрээ_эмчилье” сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж байгаа билээ.
Энэ аяны хүрээнд #өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт Ковидын эсрэг эмчилгээний багц, хамгаалах хувцас хэрэглэл бусад эд материалыг хүлээлгэн өгөв.
УГТЭ-н Захирал Ц.Төмөр-Очир: "Манай эмнэлгийн улаан бүс болох ковидын эрчимт эмчилгээний тасаг болон тусгаарлан эмчлэх (U1,2,3) тасгуудад нэн шаардлагатай зүйлсийг хандивлаж байгаад эмчлүүлж буй иргэд болон Эмнэлгийн захиргаа, нийт хамт олны нэрийн өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж #ТАЛАРХАЛ илэрхийлье" гэлээ.
Ийнхүү сэтгэл зүрхээрээ нэгдэж өргөсөн та бүхний хандив эздэдээ хүргэгдсээр байна.
Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.