“Жишиг гудамж” болгох байршлуудыг сонголоо
Энэ онд гэр хороололд амьдарч буй иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бий болгох, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Жишиг гудамж” төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Энэ ажлынхаа хүрээнд Төлөөлөгч Ж.Баатар болон тус ажлыг гүйцэтгэх “Их эрч” ХХК-ийн төлөөлөл, 6 хорооны Засаг дарга, зохион байгуулагч нартайгаа хамтран гэр хорооллын 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хороонд ажиллаж, “Жишиг гудамж” болгох байршлуудыг сонголоо. “Жишиг гудамж” төслийн хүрээнд сонгогдсон айл өрхийн хашаа, хашааны хаалгыг солих, гудамжуудад явган хүний зам тавих болон иргэд, оршин суугчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх талбайн тохижилтын ажлыг хийх бөгөөд энэ онд 30 хувь, ирэх жил 70 хувийг хийж гүйцэтгэх юм.