Mэдээ, мэдээлэл

“СЭТГЭЛЭЭРЭЭ ЭМЧИЛЬЕ” АЯНД 60 ГАРУЙ БАЙГУУЛЛАГА НЭГДЭЖ 260 ГАРУЙ ӨРХӨД ЭМИЙН БАГЦ ХҮРГЭЛЭЭ

“СЭТГЭЛЭЭРЭЭ ЭМЧИЛЬЕ” АЯНД 60 ГАРУЙ БАЙГУУЛЛАГА НЭГДЭЖ 260 ГАРУЙ ӨРХӨД ЭМИЙН БАГЦ ХҮРГЭЛЭЭ

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас санаачлан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг өрнүүлж, 08 дугаар сарын 19-нд амжилттай өндөрлөлөө. 

Тус аянд төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллага нэгдэж нийт:

-19 сая 711 мянган төгрөгийн мөнгөн хандив

-Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат

-190 ширхэг хамгаалалтын иж бүрэн хувцас

аск, ариутгалын төхөөрөмж,

-N95 стандартын амны хаалт зэрэг эм, эмнэлгийн хэрэгслүүдийг бүрдүүлсэн байна. 

uploaded picture

Ажлын албаны хамт олон хандивыг Коронавируст халдвар /Ковид-19/-т өртсөн ч зохих эмчилгээг яаралтай эхлүүлэх эм, тан авах боломж нь хомс зорилтот бүлгийн өрх, иргэдэд хүргэхийн зэрэгцээ зарим эмнэлгийн байгууллагад аппарат хэрэгслийг гардуулж ажилласан. 


“Сэтгэлээрээ эмчилье” аяны хүрээнд 263 өрхөд "Эмийн багц" тусламж үзүүллээ.


Ташрамд тэмдэглэхэд: Тус аянд нэгдэн, дүүрэн сэтгэлээр боломжоо бусадтай хуваалцсан хамтрагч байгууллагууд, Баянгол дүүргийн нийт хороод, хамт олондоо, мөн энэхүү санаачилгыг дэмжиж ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад гүн талархал илэрхийлье!


 ХАМТДАА ХИЧЭЭЖ БУЙ БАЯНГОЛЧУУДДАА БАЯРЛАЛАА!

 

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.