ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ, ЭРХЛЭГЧ НАР “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2021-2022
оны Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны 98-р
цэцэрлэгийн эрхлэгч Л.Хажидмаа, 114-р цэцэрлэгийн Арга зүйч П.Хоролоо нар
төрийн дээд АЛТАНГАДАС ОДОН-гоор шагнагдлаа.
Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, 6-р хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Сүхбаатар нар гардуулсан.
Энэ үеэр ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Боловсролын салбар бол улс үндэстний ирээдүй хойчийг сурган хүмүүжүүлж, хүнээр хүн хийх ухааны цөм ертөнц юм Хичээлийн шинэ жилийн анхны өдөр манай дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас төрийн дээд одон медаль хүртсэн шилдэг арга зүйч, удирдлага төрөн гарсанд маш их баяртай байна. Та бүхний сургах их үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээн хэлсэн юм.
Төрийн дээд шагнал хүртсэн та бүхэнд баяр хүргэе!