БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭВ
Өнөөдөр улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол Улсын Их Хурал 1996 онд, жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх шийдвэр гаргасан. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс өдгөө 26 дахь жилдээ төрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.Тус ажлын хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Сэмжидмаа, дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлинг хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, Гунгаачойлин дацанд буяны ном хурууллаа.
Түүнчлэн ИТХ-ын дэд дарга Ү.Батбаяр, дэд дарга Г.Мөнхсайхан нарын хамт дүүргийн харъяат хэлмэгдэгсэд, тэдний ар гэрийнхний төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин албан ёсоор уучлалт эрсэн юм.Уулзалтад өөрийн биеэр улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж хохирсон Т.Галсан, Д.Мишил, Д. Эльбрус нар хүрэлцэн ирсэн бол Г.Жамъян, Ж.Нямдарь болоод, бусад хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд ил захидал, илгээмж илгээн хүндэтгэл үзүүллээ.
БАЯНГОЛ
ДҮҮРГИЙН БАЯНГОЛ
ДҮҮРГИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССЫН МЭДЭЭЛЭЛ
1.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох
тухай хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион
байгуулах Улсын комисс, Нийслэлийн салбар комиссын шийдвэрийг тодорхой төлөвлөгөөтэйгөөр
хэрэгжүүлэн ажиллаж байна.
2. Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах
ажлын хүрээнд 2021 оны гуравдугаар
улирлын байдлаар Баянгол дүүрэгт оршин суудаг өөрийн биеэр хэлмэгдсэн 5,
тэдгээрийн үр хүүхэд, ач зээ 170 нийт 175
иргэний бүртгэл, судалгааг гаргасан.
3. Нөхөх олговрын материал бүрдүүлж, шүүхийн шийдвэр гаргуулсан иргэдийн нөхөх олговор олгох тухай холбогдох материалуудын бүрдлийг ханган албан бичгээр уламжлан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлж ажилладаг.
4. 2021 оны 02 дугаар сард 1 иргэнд 40,000,000 төгрөг, 4 дүгээр сард 7 иргэнд 124,000,000, нийт 8 иргэний 164,000,000 төгрөгийн нөхөх олговрын санхүүжилтийг зориулалтын дагуу олгож, санхүүгийн тайланг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлж ажилласан.