БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ХҮНИЙ ХӨГЖИЛ, ӨРХИЙН ОРЛОГЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хүний хөгжил, өрхийн орлогыг дэмжих хорооны ээлжит хурал 2021оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00 цагаас 90%-ийн ирцтэйгээр цахим болон танхим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь: Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих бодлогын үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн.
Мөн хуралд:
·
Онцгой байдлын хэлтсийн дарга Ж.Наранмандах
·
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ц.Идэрбат
· Жижиг дунд Үйлдвэрийг дэмжих төвийн дарга Ч.Чойдог нар танилцуулга хийлээ.
Тус хуралдааны хоёрдугаарт:
Боловсрол, соёл урлагийн үйл ажиллагаа,
тулгамдаж буй асуудлын талаар
·
Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл
·
Насан туршийн боловсролын төвийн дарга Б.Гэрэлгуа
· Хүүхэд залуучуудын соёлын ордны дарга төлөөлөгч Д.Дэлгэрбат нар танилцуулсан.
Дээрх хэлэлцсэн асуудлын хүрээнд төлөөлөгчид санал солилцож, ажлын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дараачийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон юм.