ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ТАНИЛЦУУЛГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нутгийн удирдлагын эрх зүйн орчны суурь эх сурвалж болох Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль тус тус шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулж Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчид өнөөдөр цахим сургалтад хамрагдлаа.Сургалтыг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ: “Эрхэм төлөөлөгч нартаа өдрийн мэнд дэвшүүлж, бидний урилгыг хүлээн авсан сургагч багш нартаа талархал илэрхийлье. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж цахим сургалт хийж байгаа учраас холбогдох гарын авлага, материалуудыг төлөөлөгчиддөө хүргүүлнэ” хэмээн тодотгосон.Сургалтаар: Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхжаргал дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл тайлбар таниулгыг хийлээ.