Төлөөлөгчдийн мэдээ

Модны 2-ын замын эхний 500 метр замын хөдөлгөөнийг нээлээ

Модны 2-ын замын эхний 500 метр замын хөдөлгөөнийг нээлээ

Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Модны 2-ын замын эхний 500 метр газарт асфальт-бетонон хучилтын, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийж, өнөөдөр 04:00 цагаас замын хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн 506 метр замыг ирэх сарын 1-ний өдөр бүхэлд нь хучиж дуусгах бөгөөд явган хүний зам, тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх юм.

Ташрамд мэдээлэхэд, Модны-2-ын зам өмнө хоёр эгнээ хоёр урсгалтай байсан бол засвар шинэчлэлтийн ажлыг хийснээр дөрвөн эгнээ, хоёр урсгалтай авто зам болж байгаа юм. 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.