Mэдээ, мэдээлэл

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

uploaded pictureДүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ц.Түмэндэмбэрэл даргатай Нийгмийн хөгжлийн хорооны ээлжит хурал 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагт цахим болон танхимаар 100 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж дараах асуудлыг хэлэлцэв.

Хуралдааныг эхлүүлж дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн халамжийн албаны дарга З.Даваажав “Нийгмийн халамж үйлчилгээний чиглэл, төрөл, дүүргийн хэмжээнд нийгмийн халамжийн үйлчилгээ хүртэж буй иргэдийн тоон мэдээлэл, түүнд тулгамдаж буй асуудал” танилцуулсан бол Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Коронавирус цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлын мэдээ”-г хүргэлээ.

Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл “Дүүргийн хэмжээний сургууль, цэцэрлэгийн захиргаанаас Ковид-19 халдварын үед авч буй арга хэмжээ, нөхцөл байдлын тоон мэдээ”-г тус тус танилцуулж тулгамдаж буй асуудалд гарц шийдэл холбогдох арга хэмжээг авах боллоо. 


uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

uploaded picture


Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.