Mэдээ, мэдээлэл

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал нар өнөөдөр тус байгууллагаас чөлөөндөө гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтыг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Эрхэм хүндэт та бүхэндээ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны хамт олны нэрийн өмнөөс Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэнд дэвшүүльеНутгийн өөрөө удирдах анхан шатны байгууллага Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бодлогын байгууллагад хүндтэй үүргийг хүлээж, тодорхой албан тушаалуудыг нэр төртэй хашиж явсан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” хэмээн хэлсэн юм.

uploaded picture

Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал: “Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Нутгийн өөрөө удирдах байгууллагын нэгэн цаг үеийн түүхийн гэрч болж, залуу нас, ажил хөдөлмөр, бүтээл зүтгэлээ дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд зориулан ажилласан та нартайгаа энэ онцгой өдөр уулзахад сайхан байна. Монголын төр үеийн үед залгамж чанарыг эрхэмлэж ирсэн уламжлалтай. Бид та бүхнийхээ ажил амьдралын арвин туршлагаас суралцах, заавар зөвлөгөөг сонсох, хамтарч ажиллахад хэзээд таатай байх болно” хэмээн онцолсон. 

uploaded picture

Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар тодорхой мэдээллүүдийг өглөө. Тухайлбал 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байнгын ажиллагаатай болж байгааг дуулгав.

Түүнчлэн энэ үеэр ахмадуудын төлөөлөл санал сэтгэгдлээ хуваалцаж, “Цар тахлын амаргүй цаг үед ахмадуудаа хүлээн авч, халдвар хамгааллын дэглэм баримтлан, төрдөө мартагдахааргүй ажиллаж, амьдарч буйг маань сануулсан сайхан үйл явдал боллоо” хэмээн хэлж байсан юм.

uploaded picture

uploaded picture 

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.