Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 2-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

БАЯНГОЛ  ДҮҮРГИЙН 2-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар “Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх ажлыг үр ашигтай зохион байгуулах, багийн менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалт, уулзалтад өнөөдөр БГД-ийн 2-р хорооны төрийн албан хаагчид хамрагдлаа. uploaded picture


Сургалт, уулзалтад энэ удаа Баянгол дүүргийн 2-р хорооны ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлагууд зэрэг төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцов.


uploaded picture


Уулзалтыг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Хорооныхоо нийт ард иргэдэд төрийн үйлчилгээг бүхий л түвшинд хүргэж буй та бүхний нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжих зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж, хойшид бүх хороодын албан хаагчдыг хамруулахыг зорьж байна. Нэг зорилгод нэгдэн, нэг хороо, нэг баг болон ажиллаж буй та бүхэндээ ажлын амжилт хүсье” хэмээн хэллээ.

uploaded picture


Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Цэрэндорж нар оролцож, албан хаагчдад амжилт хүсч, мэдээлэл хуваалцлаа.

uploaded picture

 

Сургалтыг “Нийгмийн зөвлөх үйлчилгээ” ТББ-ын тэргүүн Б.Цэвэлмаа удирдан явуулсан.


uploaded picture

 

Сургалт, уулзалтын үр дүнд хорооны нутаг дэвсгэрт ажиллан төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүрэгтэй төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэнд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд дэвшил гаргах, туршлага солилцох давуу талуудыг бүрдүүлэхэд зорьж байна.

uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.