БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
Монголын багш нарын баярын 55 дахь жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн шилдэг багш нарт Төрийн дээд шагнал, салбарын дээд шагнал гардуулах ёслол дүүргийн ИТХ-ын хуралдааны танхимд зохион байгуулагдлаа.Энэ үеэр ИТХ-ын дарга: “Төр түмнээрээ үйлс бүтээлээ үнэлүүлж, Баянгол дүүргийн боловсролын үйлчилгээний 145 байгууллагын 5000 гаруй багш нараас ажил үйлсээрээ шалгарсан эрхэм та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Цаашид дүүргийн багш нарынхаа нийгмийн асуудал, тэр дундаа багшийн хөгжлийн асуудлыг онцгойлон анхаарч дүүргийн Засаг дарга, ЗДТГ-тай хамтран та бүгдийнхээ сургах их үйлсийг дэмжин ажиллах болно” хэмээн хэллээ.Монгол Улсын Ерөнхийлөгчдийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор багш С.Байгальмаа, Алтан гадас одонгоор Л.Даваасүрэн, БШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр багш З.Гэрэлмаа, Б.Алтанцоож, Р.Мөнхнасан, Д.Оргилсайхан, С.Алтанхундага, Ж.Нарантуяа, Б.Эрдэнэтунгалаг, Б.Батцэцэг, С.Оюунбилэг, Д.Шүрэнцэцэг, В.Мөнхзаяа нар шагнагдсан бол Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгийг С.Орхонтуул гардан авлаа.Мөн БШУЯ-ны Жуух бичиг”-ээр багш О.Гомбосүрэн, Б.Отгонбурмаа, Ө.Чимэдцэрэн, Н.Энхсайхан, Х.Мөнхтуяа нар тус тус шагнагдсан.
Мөн 2021 оны дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 39 дүгээр захирамжаар Ц.Батмөнх, Ж.Цэцэгмаа, Д.Аюушням нарыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ЖУУХ БИЧИГ-ээр тус тус шагнаж урамшууллаа.Энэ онцгой өдөр эрхэм хүндтэй шагнал гардан авсан нийт багш нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе!