БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 1-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх ажлыг үр ашигтай зохион байгуулах, багийн менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалт, уламжлал ёсоор зохион байгуулагдаж Баянгол дүүргийн 1-р хорооны төрийн албан хаагчид хамрагдлаа.
Сургалт, уулзалтын нээлтэд дүүргийн ИТХ-ын дэд дарга Ү.Батбаяр оролцож алба хаагчдын бүтээлч хамтын ажиллагаанд амжилт хүссэн.
Мөн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Алтанцэцэг
“Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтууд”-ийн талаар мэдээлэл өглөө.
Үйл ажиллагаанд 1-р хорооны ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлагууд зэрэг төрийн байгууллагуудын төлөөллүүд хамрагдсан.
Энэхүү сургалт, уулзалтаар хорооны нутаг дэвсгэрт ажиллан
төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүрэг бүхий төрийн албан хаагчдын ажлын
уялдаа холбоог сайжруулах, иргэнд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд дэвшил
гаргах, туршлага солилцох давуу талуудыг бүрдүүлэхэд зорьж байгаа юм.