Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 11-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 11-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Төрийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтад дүүргийн 6-р хорооны хамт олон хамрагдлаа. Үүнд: Тус хорооны Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид оролцсон. uploaded picture

Сургалтаар:

 Хамтын ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт

Байгууллагын дотоод хамтын ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур чадваруудын талаарх илтгэл мэдээлэл

 Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдсан.

БГД-ИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ү.АМАРТҮВШИН сургалтыг нээж хэлсэн үгэндээ: 

uploaded picture

“Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би Баянгол дүүргийнхээ 11-р хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч. Манай 11-р хороо миний ажил амьдралтай салшгүй холбоотой. Учир нь би энэ хороонд төрж, өсч, 10 жилийн 28-р сургуулийг төгссөн хорооныхоо унаган иргэн нь. Иргэний хувиар, ИТХ-ын төлөөлөгчийн хувиар ч хорооны 6300 орчим иргэд, оршин суугчдад төрийн үйлчилгээг хүргэдэг хорооны нийт ажилтнууд, хүн ардынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд үзүүлдэг ӨЭМТ, нийтийн хэв журыг сахиулахад онцгой үүрэгтэй ажилладаг цагдаагийн байгууллага, боловсролын салбарын бүхий л төлөөлөл өнөөдөр энэ сургалтад хамрагдаж байгаад баяртай байна. Учир нь аливаа ажил үйлчилгээ хамтын ажиллагаанд суурилж явагдсан нь илүү үр өгөөжтэй байдаг. Тэр ч утгаараа багийн сургалтыг санаачлан ажил хэрэг болгож талуудын хамтарч ажиллах нөхцлийг төгөлдөршүүлж буй дүүргийн ИТХ-ын дарга, ажлын албаны хамт олондоо талархал илэрхийлье. Сургалтанд амжилт хүсье” хэмээн онцолсон юм.

Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Энэрэл Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтуудаас мэдээлэл хийсэн.

Сургалтыг “Нийгмийн Зөвлөх Үйлчилгээний Хүрээлэн” ТББ-ын Сургагч багш Б. Цэвэлмаа удирдан явууллаа.

uploaded picture

uploaded picture

uploaded picture




Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.