ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
Баянгол дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 10 дугаар
сарын 12-ны өдөр цахим болон танхимаар хуралдаж, дараах асуудлуудыг
хэлэлцлээ.Үүнд: Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай асуудлыг хэлэлцүүлж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагаас товлон хуралдуулах тогтоолын төсөл батлав.
Мөн Төрийн одон медаль,
шагналд тодорхойлох тухай хэлэлцүүлж, тогтоолын төслийг батласан.
БГД-ийн ИТХ-ын тэргүүлэгч, Дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар
Түүнчлэн хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, “Эко цэцэрлэгт
хүрээлэн” байгуулах тухай, Өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж байгаа арга
хэмжээний тухай болон Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын цаг үеийн
нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга мэдээлэл сонслоо.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Дүүргийн Онцгой комиссын дэд
дарга Ж.Нармандах
Дүүргийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал 2022
оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол
Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаарх
дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн.



БГД-ийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Баатар
БГД-ийн ИТХ-ын тэргүүлэгч Н.ЭнхчимэгБГД-ийн ИТХ-ын тэргүүлэгч П.Өлзийнаран