Mэдээ, мэдээлэл

БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД 14-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД 14-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

“Хамтын ажиллагааны үр нөлөө” цуврал сургалтад БГД-ийн 14-р хорооны хамт олон хамрагдлаа. 

uploaded picture

Хорооны Засаг дарга, Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид тус сургалт, уулзалтад оролцсон.

uploaded picture


Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг сургалт, уулзалтын зорилго чиглэлийг танилцуулан үйл ажиллагааг эхлүүлсэн юм.


Сургалтыг “Нийгмийн Зөвлөх Үйлчилгээний Хүрээлэн” ТББ-ын Сургагч багш Б. Цэвэлмаа удирдан

 Хамтын ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт

Байгууллагын дотоод хамтын ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур чадваруудын талаарх илтгэл мэдээлэл

 Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгууллаа.uploaded pictureБГД-ИЙН 14-Р ХОРООНООС ДҮҮРГИЙН ИТХ-Д СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧ П.ӨЛЗИЙНАРАН сургалт, уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:uploaded picture“Ирэх жилүүдэд цэцэрлэгийн төлөвлөгөөт засвар хийж, эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдэд анхаарч, цар тахал намжих үеэс сургалт судалгааны ажлууд руу анхаарна. Хороондоо амьдардаг Засаг даргатай хороо цөөн байдаг. Манайх хороондоо амьдардаг Засаг дарга, хэсгийн ахлагч нартай. Тиймээс өөрсдийн эргэн тойрны асуудлыг хамтраад шийдвэрлэхэд илүү дөхөмтэй. Өнөөдрийн сургалтын ач холбогдлыг их өндрөөр авч үзэж байна. Учир нь хорооны бүх төрийн албан хаагчид мэдээллийн урсгалаа нэг болгож, хамтарч ажиллах, иргэдийн санал хаа нэг газар орхигдож чирэгдэхгүй бидний ажил үйлчилгээ улам чамбайраад явна гэдэг итгэлтэй байна. Өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж буй ИТХ-ын Ажлын алба, хамтран ажиллаж буй  “Нийгмийн Зөвлөх Үйлчилгээний Хүрээлэн” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлье!” гэв.uploaded pictureМөн энэ үеэр Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Энхболд Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтуудаас мэдээлэл өглөө.uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture


Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.