БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД 15-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА
“Хамтын ажиллагааны үр нөлөө” цуврал сургалтад БГД-ийн 15-р хорооны хамт олон хамрагдлаа.
Хорооны Засаг дарга, Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид тус сургалт, уулзалтад оролцсон.
Иргэний оролцоо,
олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг сургалт, уулзалтын
зорилго чиглэлийг танилцуулан үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
Сургалтыг “Нийгмийн Зөвлөх
Үйлчилгээний Хүрээлэн” ТББ-ын Сургагч багш Б. Цэвэлмаа удирдан
➢Хамтын ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй
хамтын ажиллагааны тухай ойлголт
➢Байгууллагын дотоод хамтын ажиллагаа, байгууллага
хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур чадваруудын талаарх илтгэл
мэдээлэл
➢Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгууллаа.Мөн энэ үеэр Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Хяналтын прокурор Д.Эрдэнэбаяр “Зөрчлийн тухай хууль”-ийн онцлох заалтуудаас мэдээлэл өглөө.