ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР ШАГНАГДЛАА
Тэрээр: “Би хорин наснаасаа эхлэн улс орондоо ажиллаж эхэлсэн. Уул уурхай, Барилга, Нийтийн тээврийн салбарт тасралтгүй хөдөлмөрлөж, бизнесээ удирдан, үеийн үед олон сайхан хамт олноор хүрээлүүлж иржээ.Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэдэг энэ эрхэм хүндтэй шагнал миний өнгөрсөн он жилүүдийн ажил хөдөлмөр, амжилт бүтээлийг үнэлж цэгнэсэн хамт олны маань үнэлэмж, тодорхойлолт гэж маш хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна.Миний тухайд ажил, амьдрал ид тэгширсэн энэ насандаа туршлага мэдлэгээ олон түмэн, иргэдийнхээ төлөө зориулъя хэмээн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөр нэр дэвшин, 4-р хорооны иргэдийнхээ итгэлийг тээн Төлөөлөгчдөөр сонгогдон ажиллаж байна.
Хойшид
өөрийн хийж хэрэгжүүлж чадах бүхий л үйл ажиллагааг иргэд сонгогчдынхоо итгэлийг
алдахгүй хичээнгүйлэн ажиллах болно, баярлалаа” хэмээн хэлсэн юм.