Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 23-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 23-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Төрийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтад энэ удаа 23-р хорооны хамт олон хамрагдлаа. 


Үүнд: Тус хорооны Засаг дарга Д.Бат-Оргил, Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид оролцсон.

uploaded picture

Сургалтаар:

 Хамтын ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт

Байгууллагын дотоод хамтын ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур чадваруудын талаарх илтгэл мэдээлэл

Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдсанuploaded pictureИргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг сургалт, уулзалтын зорилго чиглэлийг танилцуулан үйл ажиллагааг эхлүүллээ. uploaded pictureБГД-ИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Э.МАГНАЙБАЯР: 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ, ЗАЛГАМЖ ЧАНАРЫГ НЭР ТӨРТЭЙ АВЧ ЯВЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕuploaded pictureТэрээр сургалтыг нээж хэлсэн үгэндээ "БГД-ийн 23-р хороо 1400 орчим өрхтэй, 5800 орчим хүн амтай. Эдгээр хүн амд үзүүлэх төрийн үйлчилгээний ачааг та бүхэн маань үүрч, төрийн үйлчилгээний тасралтгүй үргэлжлэх, залгамж чанарыг нэр төртэй авч явж байгаад талархал илэрхийлье. Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавируст халдвар дэгдсэн амаргүй ачаалалтай цаг үед ажиллаж, хүнд хэцүүгийн ард хамтдаа гарах, даван туулах хичээл зүтгэлийг та бүхнээсээ олж хардгаа онцлон хэлье. Иймд дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн хувиар та бүхнийхээ ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, иргэд ая тухтай орчин нөхцөлд төрийн үйлчилгээ авах боломжийг шат дараатай бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна.

Энэ чиглэлд юун түрүүнд ИТХ-ын дэмжлэгээр хорооныхоо Иргэний танхимыг иж бүхэн шинэчлэн тохижуулж дууслаа. Мөн Ахмадын хороогоо тохижуулж байна. Цаашдаа гадна орчин, гудамж талбайн тохижилтуудыг шат дараатай сайжруулахаар холбогдох газруудад хүсэлт өгсөн, зураг төслийг гаргуулахаар хөөцөлдөж байна. Мөн замын бүтээн байгуулалтын асуудал, шинэ сургууль байгуулах зэрэг олон олон ажлууд төлөвлөгдөөд явж байгаа. Хорооны сургуулийн тухайд газар чөлөөлөлтийн ажил шийдэгдсэн. 2023 онд шинэ сургууль ашиглалтад орно. Дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас 41 төлөөлөгчөө, мөн төрийн албан хаагчдаа чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Өмнө сургалтад хамрагдсан бусад хороодын хамт олон “Маш үр өгөөжтэй сургалт байлаа” гэж дүгнэж байсан. Иймээс хамт олон та бүхнийгээ энэ цаг хугацаанд бие биетэйгээ илүү ойр дотно танилцаж, олон хэрэгтэй мэдээллүүдийг сурч, ажиллах арга зүйдээ нутагшуулна гэж найдаж байна. Амжилт хүсье" гэв.uploaded pictureСургалтыг "Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн" ТББ-ын Сургагч багш Б.Цэвэлмаа удирдан явууллаа.

uploaded picture

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.