Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 19-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 19-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Төрийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтад энэ удаа 19-р хорооны хамт олон хамрагдлаа. 

uploaded picture 

Үүнд: Тус хорооны Засаг дарга Б.Мөнхзул, Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид оролцсон.

uploaded picture

Сургалтаар:

 Хамтын ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт

Байгууллагын дотоод хамтын ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур чадваруудын талаарх илтгэл мэдээлэл

Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдсанuploaded pictureСургалтыг "Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн" ТББ-ын Сургагч багш Б.Цэвэлмаа удирдан явууллаа. 

Түүнчлэн Баянгол дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Мөнхцэцэг “Хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйл, тэдгээрийг арилгах арга зам, урьдчилан сэргийлэх ажил”-ын талаар мэдээлэл хийж, илтгэл тавьсан.uploaded pictureМөн Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч, Мөрдөн байцаагч О.Цэндсүрэн “Ятгах тусам нягтал” аяны танилцуулга, мэдээлэл хийлээ.uploaded picture

uploaded pictureuploaded pictureuploaded picture


 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.