БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 16-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Төрийн үйлчилгээний байгууллагуудын
хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө” сургалтад энэ
удаа 16-р хорооны хамт олон хамрагдлаа.
Үүнд: Тус хорооны Засаг дарга Х.Энх-Эрдэнэ, Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид оролцсон.
Мөн
дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Жаргалсүрэн, Ө.Жаргалсайхан нар хүрэлцэн ирж, албан
хаагчдад ажлын амжилт хүслээ.
Сургалтаар:
➢ Хамтын
ажиллагааны загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт
➢Байгууллагын дотоод
хамтын ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах
ур чадваруудын талаарх илтгэл мэдээлэл
➢Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн
хамтран ажиллах тухай хэлэлцүүлэг гэсэн үе шаттайгаар
зохион байгуулагдсан. Сургалтыг
"Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн" ТББ-ын Сургагч багш
Б.Цэвэлмаа удирдан явууллаа.
Түүнчлэн Баянгол дүүргийн прокурорын
газрын Хяналтын прокурор Ц.Ариунжаргал “Хулгайлах
гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд зөвлөгө, мэдээлэл
өгсөн юм.