БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 24-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Төрийн үйлчилгээний
байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө”
сургалтад энэ удаа дүүргийн 24-р хорооны хамт олон
хамрагдлаа.
Үүнд: Тус хорооны Засаг дарга Б.Дуламрагчаа, Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид оролцсон юм.
Сургалтаар:
➢ Хамтын ажиллагааны
загварчлал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт
➢Байгууллагын дотоод хамтын
ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур
чадваруудын талаарх илтгэл мэдээлэл
➢ Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран
ажиллах тухай хэлэлцүүлэг
гэсэн үе шаттайгаар зохион байгуулагддаг.
Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн
дарга А.Уранбилэг сургалт, уулзалтын зорилго чиглэлийг танилцуулан үйл
ажиллагааг эхлүүлсэн юм.
БГД-ИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.ЧОЙДОГ сургалт уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:
“Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Юуны түрүүнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах, хамтын ажиллагааг үр өгөөжтэй болгоход маш чухал нөлөөтэй энэхүү сургалтыг санаачлан зохион байгуулж буй дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Ажлын албаны хамт олондоо талархал илэрхийлье.
Ингэж онцлохын учир нь урьд өмнө энэхүү сургалтад хамрагдсан хороодын дарга, албан хаагчдаас сургалт, уулзалтын үр өгөөжийн талаар олон удаа сонссон. Тиймээс энэ өдөр би 24-р хорооноос сонгогдсон төлөөлөгчийн хувиар, төрийн албанд тодорхой нэгжийг удирдан ажиллаж буй хүний хувьд ч ихээхэн ач холбогдол өгч, та бүхэнтэйгээ хамт сургалтад хамрагдана.Төрийн үйлчилгээний гол зорилго нь иргэдэд түргэн шуурай, эргэх холбоотой үйлчилгээ үзүүлэх. Бид чиг үүрэг, түвшин түвшиндээ энэ сургалтыг авснаараа иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мөн ажилтан албан хаагчдынхаа ажлыг уялдаа холбоо, харилцаа хандлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж, тал бүртээ хичээн ажиллаж байна аа. Багш, зохион байгуулагчид, оролцогчид та бүхэндээ амжилт хүсье” хэмээн хэлсэн.
Мөн тэрээр сургалтын төгсгөлд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хорооны нутаг дэвсгэрт одоо хийгдэж байгаа ажил болон түр хугацаагаар хойшлогдсон бүтээн байгуулалт, засвар арчлалтын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Сургалтыг "Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн" ТББ-ын Сургагч багш Б.Цэвэлмаа удирдан явуулсан.