БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 25-Р ХОРООНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР АЖИЛЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Төрийн үйлчилгээний
байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих “Хамтын ажиллагааны үр нөлөө”
сургалтад энэ удаа дүүргийн 25-р хорооны хамт олон
хамрагдлаа.
Үүнд: Тус хорооны Засаг дарга Д.Алтанцэцэг, Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлага зэрэг төрийн албан хаагчид оролцсон юм.
Сургалтаар:
➢ Хамтын ажиллагааны загварчлал,
үр нөлөөтэй хамтын ажиллагааны тухай ойлголт
➢Байгууллагын дотоод хамтын
ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах ур
чадваруудын талаарх илтгэл мэдээлэл
➢ Тухайн хорооны албан байгууллагууд хэрхэн хамтран
ажиллах тухай хэлэлцүүлэг
гэсэн үе шаттайгаар зохион байгуулагддаг.
Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг сургалт, уулзалтын зорилго чиглэлийг танилцуулан үйл ажиллагааг эхлүүлсэн.
25-р хорооны
Засаг дарга Д.Алтанцэцэг сургалт
уулзалтыг нээж хэлсэн үгэндээ: “Энэ танхимд хүрэлцэн
ирсэн нийт төрийн албан хаагчиддаа оройн мэнд хүргэе. Дүүргийн ИТХ-аас зохион
байгуулж буй багийн менежментийг сайжруулах сургалтад амжилт хүсье. Манай хамт
олон өнөөдөр 15 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирлээ” хэмээн тодотголоо.
Сургалтыг уламжлал ёсоор Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн, Эрин-Үүд ТББ-ын Сургагч багш Б.Цэвэлмаа удирдан явуулсан.Мөн Баянгол дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Г.Ганхөлөг “Зөрчлийн тухай хууль”-ийн онцлох заалтуудаас сургалт, мэдээлэл өглөө.